Төслийн танилцуулга

Бидний хэрэгжүүлж байгаа төслүүд дараах үндсэн онцлогуудтай:

  • Нарны илчээр дулаан болон хэрэлгээний халуун усыг халаах
  • Цахилгааны хэрэглээнээс шалтгаалж 50-100хувь нарны цахилгаан үүсгүүрээр тэжээгддэг
  • Агаар сэлгэгч, цэвэршүүлэгч, бохир усыг дахин ашиглах системээр тоноглогдсон

Эдгээр нөхцлүүдийг хангасан хувийн орон сууц барихад зөвхөн цэвэр усны хангалтыг захиалагч та хариуцаж халаалт, халуун ус, агааржуулалт, бохирын системийг бид цогцоор нь шийдэх юм.

Монгол орны ихэнх газар нутагт цаг тутамд 1кв орчим нарны эрчим хүч бууж байдаг. Үүл багатай, цэнгэг агаартай манай орны хувьд жилийн 300 орчим хоногт энэхүү эрчим хүчийг ашиглах боломжтой юм.

Нарны эрчим хүчийг бүрэн ашиглаж хэрэгцээд энергийн дийлэнх хувийг нарнаас авахаар төлөвлөгдсөн барилгыг пассив барилга гэж тодорхойлж болно.

Барилгын дулаан алдагдлыг бууруулах шийдлүүдийг зөв хослуулж, эдийн засгийн хувьд хэмнэлттэй шийдлүүдийг төсөлдөө тусгаж өгсөн.

Гадна өнгө үзэмж, цаг уурын ширүүн нөхцөлд тэсвэртэй сайдинг материалыг сонгосноор он удаан жилийн туршид өнгөө алдахгүй, ханын үндсэн бүтээцийг хамгаалж өгдөг.

Монгол орны ихэнх нутаг дэвсгэрт нар сайн тусдаг( сэргээгдэх эрчим хүч) боловч хүчтэй салхитай(агаарын урсгалаар дамжиж дулаан алдагдал үүснэ), хуурайшилтай( хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө) байдаг. Бидний тооцоолол эдгээр өгөгдлүүд дээр түшиглэж, барилга баригдах газарт нь нарны тусгал ямар хэмжээнд байгаа, халхлах зүйлс байгаа зэргийг тооцоолж дулааны загварчлалаа гаргадаг. Доорх зурагт Дундговь аймгийн төвийн 2016 оны бүтэн жилийн цаг уурын өгөгдлийг харууллаа.

Энэ бол тухайн цэг дахь нарны шууд тусгалын хэмжээг харуулсан зураг. Өвөлдөө нар доогуур тусч, өдөр богиносож, илчлэгээ алддаг бол яг энэ үед бидэнд халаалт шаардлагатай болдог. Зун, намрын илчлэгтэй нарны эрчим хүчийг хурааж өвлийн улиралд ашиглах туршилтууд амжилттай хэрэгжсэнээр жинхэн утгаараа ногоон барилга болох юм.

Халаалт, хөргөлтийн шаардлагыг бүтэн жилээр нь тоон утгаар илэрхийлж болдог. Үүнийг HDD(Heating Degree Days буюу Халаах хэм өдөр) болон CDD(Cooling Degree Days буюу хөргөх хэм өдөр) гэж нэрлээд, тухайн орчинд тасалгааны хамгийн бага 18 хэмийн дулаан болон гадна агаарын хэмийн ялгаварыг 365 хоногт тохиох өдрийн тоогоор үржүүлж гаргадаг.Дээрх Air Temperature-ын зургаас харахад Дундговь аймгийн төв зөвхөн халаалт бус, зундаа хөргөлт шаардлагатай газар гэдэг нь харагдана. Нарийвчлан тооцож үзэхэд HDD=8178хэм-өдөр、CDD=1045 хэм-өдөр гарч байна. Дэлхийн хамгийн хүнд нөхцөлд буюу Арктикийн ойролцоо HDD=14000 газарт манай орны нөхцлөөс даруй 1,6 дахин хүнд нөхцөлд пассив хаус барьж ашиглалтад оруулсан тохиолдол байдаг. Тэнд өвлийн 2 сар нар манддаггүй. Бүх асуудлаа оф-грид буюу дэд бүтцээс алслагдсан байдлаар шийдвэрлэж, маш тав тухтай, эрүүл орчин бүрдүүлж чадсан тэр туршлагаас нь бид хуваалцаж байна.

INDOOR AIR QUALITY буюу, тасалгааны агаарын чанарт голлох хэмжигдэхүүн болох харьцангуй чийгшлийн хувь тасалгаанд 40-50% байх нь эрүүл ахуй, тав тухтай байх үндэс болдог. Манай нөхцөлд энэ утга ихэнхдээ өвлийн улиралд 10хувиас доош ордог тул, нэмэлт чийгшүүлэгч байршуулах, агаарын урсгалыг зохицуулах, мод ургамал тарих замаар агаарын чийгшилийг 40 хувьд барих туршилтууд амжилттай хийгдэж байна.

Дээрх цаг уурын нөхцлүүдэд үндэслэн барилгын бүтээцийг нарийвчлан загварчилж, өдөр тутмын энергийн тэнцвэржилтийг тооцож үзэв. Барилгын дулаан алдагдлыг бууруулж, битүүмжлэлийг сайжруулсанаар пассив хаусын стандартыг хангаж болохоор дүгнэгдэж байна.