Бидний тухай

Сакүра Проперти ХХК нь 2007 онд япон улсын хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж, үл хөдлөх хөрөнгө зуучлал, аялал жуулчлалын чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт анхны дэвшилтэт технологи болох байршил тодорхойлох, 3 хэмжээст зураг бүхий виртуал тур зэргийг нэвтрүүлэн ажиллаж тодорхой амжилтанд хүрч байсан бөгөөд, япон улсад хөрөнгө оруулагчдын уулзалт зохион байгуулах, улмаар Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт татах зэрэг нэлээдгүй амжилттай ажилласан туршлагатай.

2014 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний салбар болон амины орон сууцны хэд хэдэн төслүүдийг босгон, туршилт судалгааны ажлуудыг хийж дуусгаад байна.

2017 онд Монголын анхны пассив хаусын зураг төслийг боловсруулж, барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр Монгол улсын хэмжээнд анх удаа пассив хаусын олон улсын стандартыг хангасан амины орон сууцыг бий болгож, энэ салбартаа цоо шинэ ололт амжилтыг авч ирсэн.

Бид, хүчирхэг инженеринг, уйгагүй тэмүүллээр дүүрэн байж хэрэглэгчид болон түншлэгч байгууллагуудын хүлээлтээс давсан гүйцэтгэлийг санал болгож байна.