Passive house Mongolia

Бид Монгол орны хатуу ширүүн уур амьсгалд тохирсон орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Дулаан алдагдлыг хязгаарлаж, нарны илчийг боломжит хамгийн их хэмжээгээр хүлээн авах төлөвлөлттэй, гаднаас ямар нэгэн энергийн эх үүсвэргүйгээр өөрийгөө халаах өвөл зуны хаус орон сууцыг барьж байна.

Ингэснээр хэрэглэгчид:

  • Өвлийн халаалтын зардлыг 80 хувь хэмнэх боломжтой
  • Тасалгааны дулааныг тогтвортой нэг түвшинд байлгана
  • Агаар цэвэршүүлэгч тогтмол ажиллах тул цэнгэг агаартай орчин бүрдүүлнэ

Туршилтын ажлууд: Бид 2016 онд нарны илчийг өдрийн цагт хурааж шөнөдөө халаалтад ашиглах туршилтыг амжилттай туршсан. Мөн дулаан улиралд илүүдэл нарны илчийг их хэмжээний дулаан хураагуурт хурааж хүйтний улиралд хэрэгцээндээ тохируулан ашиглах туршилтуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Мандалговь хотод 80м2 бүхий Дулаан Хаусыг ашиглалтад оруулж Модель хаусын зориулалтаар ашиглаж байна. Та бүхэн зочилж үзээд бодитоор тав тухыг мэдрэх боломжтой.

Утас: 89808980

Email: sakura@sakura.mn

Хаяг: БГД 3р хороо 2р хороолол 25-2

/sakuraproperty

www.sakura.mn